Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Мерси Кор Монгол ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төсөлтэй хамтран “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”–ыг хийж, гүйцэтгэж байна.
Засварын ажлын гүйцэтгэлтэй Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх нар танилцлаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!