Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын ажил хаялт зогсож, Даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/208748359842228/

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан "БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят өнөөдөр албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.

Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана" гэв.

Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-ны ҮЭ "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо.

Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ" гэлээ.

"2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа"-г БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэллээ.