• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Био аюулгүй байдлыг хангах лабораториудад тоног төхөөрөмж өглөө

ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Европийн холбооны буцалтгүй тусламжаар нийт 600 гаруй сая төгрөгийн өртөг бүхий Инкубатор, биологийн микросоп, гелийн аппарат зэрэг 25 төрлийн тоног, төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 7 байгууллагад өнөөдөр гардуулж өглөө.

Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч Марко Ферри зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ ЭМЯ-ны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь өнөөдрийн өгсөн тоног төхөөрөмжүүдийг ашиглан байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, халдварын эрсдлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийллээ.

БОАЖЯ-ны дэргэдэх Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идвэхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран “Төв азиийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн P53 төслийг өнгөрсөн оны нэг сараас эхлэн хэрэгжүүлж, Эрүүл мэнд, хүнс, биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадвахижуулах чиглэлд ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.103] 2018/9/14
Зурган дээр байгаа 3-н багаж гэхэд л хятадын чанаргүй юмнууд харагдаж байна. Асар үнэтэй байдаг электрон микроскоп гэж бичсэн мөртлөө англиар байгаа нэр нь зүгээр л гэрлийн микроскоп байх жишээний. Нэг лабораторид ийм 3-н багаж тус бүр 2-ийг өгч байх ямарч хэрэггүй юм. Нэг нэг байхад хангалттай. Үлдсэн мөнгөөр өөр бусад чухал юмнууд авч болооогүй л юм байхдаа. Төслийн багийнхан ажил халтуурдаад байна шүү.
1 | 0 Хариулах
Болдоо [202.21.106.103] 2018/9/14
Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид бүгдийг нь өгөөд нэг мөсөн юм хийчихгүй дээ. Наад мал эмнэлэг, зоонозын өвчин судлал, ШУТИС-ийн биотехноллогийн төвүүдэд наад багажнууд чинь угаасаа хахчихсан байгаа. Тэд нар наад багажаар чинь юу ч хийхгүй зүгээр л хадгална. Аливаа төсөл хөтөлбөрийг ийш тийш нь цацаж тарамдуулахгүй бодлогоор нэг газар төвлөрүүлж үр ашгийг нь дээшлүүлмээр байна.
1 | 0 Хариулах