Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын хог хаягдлын бүтцийг судалж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй энгийн, хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулж эхэллээ.

Зуны судалгааг 9 дүгээр сард, өвлийн судалгааг 11 дүгээр сард явуулах юм байна.

Судалгаа хийснээр хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь болох ажээ.

Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдана.

Харин асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах аж.

 

 

Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба