“Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлага тоглолтоо сонирхуулах бөгөөд японы кимоно үзэх зураг авхуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой.
Мөн Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм.
Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно.
Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!