ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгой ХК-ийн үйл ажиллагаа тасалдаагүй бол 36 тэр.төг-ийн татварын орлого бүрдүүлэх боломжтой байжээ

Б.Ану
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн их дүнтэй ногдол ашиг тараасан орон нутгийн тодотголтой Таван Толгой хувьцаат компанийн (TT ХК) үйл ажиллагаа жигдэрчээ. 

2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани 2018 онд нийт ашгийнхаа 94 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараасан билээ. 

"Таван Толгой" ХК-ийн есдүгээр сарын 7-нд гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар "2018 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн компанийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байсан бөгөөд 2018 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс нүүрс борлуулалтын ажиллагаа хэвийн жигд явагдаж эхэллээ. Компанийн хувьд нүүрсний экспортын үйл ажиллагааг Тавантолгой - Цагаанхад, Цагаанхад - Ганцмод боомт гэсэн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэж байна. ТТ нь коксжих, сул коксжих, коксжих чанаргүй гэсэн ангиллын нүүрсийг экспортод борлуулж байна.

Тавантолгой - Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн замын ачаалал ихтэй байгаа. Ойролцоогоор 50-70 км цуваатай байна. Хэрэв тухайн ачаалал буурч хэвийн болсон тохиолдолд компанийн зүгээс Тавантолгой - Ганцмод /уртын урт/ чиглэлд нүүрс экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэн явуулах бүрэн боломжтой байна.

Борлуулалт зогссон хугацаанд уурхайн зүгээс дотоод ажлуудыг хийж гүйцэтгэх, хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан.

Түүнчлэн саяхан зохион байгуулагдсан "Coal Mongolia 2018" нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулганд уурхайн үйл ажиллагаа, үнэн зөв бодит мэдээллийг танилцуулан үйл ажиллагаагаа танилцууллаа" гэжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван Толгой бүлэг ордоос 340 мянган тонн нүүрс хулгайлагдсан нь нотлогдсон хэмээн мэдэгдэхдээ энэ нь Таван Толгой ХК-тай холбоотой гэж тайлбарлаад буй. 

Тиймээс ч энэхүү шалгалтаас шалтгаалан олон нийтэд нээлттэй ТТ ХК-ийн үйл ажиллагааг хоёр сар орчмын хугацаанд зогсоогоод байсан юм. 

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцуулсан бөгөөд  2018 оны эхний хагас жилд "Таван толгой" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувь буурч 90.5 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 66 хувь буурч 19.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

ТТ ХК-ийн тайланд дурдсанаар "Хэрэв үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байсан бол тус хугацаанд нэг сая тонн нүүрс олборлон борлуулж 108.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсад 36 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх боломжтой байсан" гэжээ. 

График 1,  Таван толгой ХК-ийн хувьцааны ханш, 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [107.77.161.8] 2018/9/10
Сүүлийн үед ikon.mn,news.mn хоёр нэг л сонин,хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл тавиад байдаг болчихсон шүү....
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/9/10
Чи тэгээд яахын яачиж чадахгүй шд
0 | 1 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/9/10
Тэр татвар нь бидэнд ямар хүртээлтэй ч биш дээ. Бие биендээ тортой, цүнхтэй нь зөөж, хаяж байдаг юм гээ биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2018/9/10
Анд минь 180-н мянган төрийн албан хаагч, эмч, цагдаа поркурор, дээрээс нь нийслэл аймаг сумдын төсөв юугаар төвлөрдөг гэж бодоод байна. Татваргүйгээр нэг амьдраад үзэх юм уу хамаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/9/10
Багш нарын бослогын их удирдагч Галсангаас айгаад л тэр биз.
0 | 0 Хариулах
ГАЛСАН [122.201.19.166] 2018/9/10
ikon-ы хамт олон ЗГ-тай хаалтын гэрээтэй ажилладаг гэсэн хардлага төрөх болов. Яагаад багш нарын жагсаалын талаар мэдээ оруулахгүй бна? ikon орсноос GoGo орсон нь илүү юм шиг санагдав..
2 | 0 Хариулах
IKON.MN [202.126.89.166] 2018/9/10
Хүндэт хэрэглэгч танаас хүлцэл өчье, мань хэд нь оруулахгаал махийгаал байжээн нтр хахө
1 | 0 Хариулах
news.gogo.mn [66.181.170.2] 2018/9/10
iluu iluu kk
0 | 0 Хариулах