Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

VIP RESIDENCE хотхоны талаар Монголын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд юу хэлэв?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 10
Сурталчилгаа
 

С.Должинсүрэн /Тэнхлэг Зууч компанийн Захирал/

Орон сууцны блокууд болон үйлчилгээний төвийн барилга доогуураа зорчих хэсгээр холбогдсон гэдэг нь аюулгүй байдал талаасаа их сонирхолтой санагдсан. Дээр нь байршил сайтай. Байгальд ойр боловч хотын төвөөс хол биш.

Байршлын тухай видео:

https://www.facebook.com/VIPResidence/videos/225566781457504/
 

П.Наранмандах /оronsuuts.com вэбсайтын үүсгэн байгуулагч/

Би үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нийтлэл бичдэг. Бичиж буй зүйлдээ 100% сэтгэл ханамжтай байх нь миний нийтлэлийн чанар, уншвартай, сонирхолтой байдалд шууд нөлөөлдөг л дөө. Надад энэ хотхоны өндөр тааз, хаалга бас дугуйрсан цонх нь хамгийн их таалагдлаа.

 
 
 

Б.Батзориг /Фирмус, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн үүсгэн байгуулагч, захирал/

Аливаа хотхон эсвэл байрны төлөвлөлт зорилтот хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, хэрэгцээнд зохицож, тохирсон байх учиртай. Загварын байртай танилцсаны дараа энэ тал дээр чамгүй судалж, ажилласан нь илт байна. Их шинэлэг байна.

Сүүлийн үеийн зарим байрнууд зочны өрөөгөө тойроод бүх амьдрал нь өрнөхөөр төлөвлөгдсөн буюу зочны өрөөнөөсөө салаалсан өрөөнүүдтэй байдаг бол загварын байраар дүгнэхэд зочны өрөөнд байгаа хүмүүст бусад өрөөний эзэд саад болохгүйгээр орж, гарч болох нь таалагдсан. Дээр нь байршлын хувьд, нэгд шинэ газар, хоёрт, зэргэлдээх хотхон хорооллууд нь бүгд шинээр баригдаж байгаа болохоор эмх замбараагүй  төлөвлөлтгүй эсвэл булан тохой, зай ашиглаж баригдсан, ганц нэг ширхэг, өнгө үзэмжгүй барилгагүй, бүгд өөрийн өнгө төрхтэй төлөвлөлттэй, шинэ учраас өнгө үзэмж сайтай байна.

Бас онгоцны буудлаас эсвэл хөдөө орон нутгаас хотын бөглөөнд орохгүйгээр шууд ирэх боломжтой гэх мэт давуу талууд байна. Нэмээд хэлэхэд, өнгөрсөн 3 дугаар сард шаваа тавьж, газар шорооны ажлаа эхэлж байсан төсөл өнөөдөр 9 дүгээр сар дундаа ч ороогүй байхад эхний 2 блокын цутгалт дууссан байгаагаас дүгнэхэд орон сууц хугацаандаа ашиглалтанд орно гэдэгт эргэлзэх зүйл алга.

 
 
 

А.Урангоо /UA Properties компанийн үүсгэн байгуулагч, захирал/

VIP RESIDENCE хотхоныг Яармаг орчимд баригдаж байгаа өндөр зэрэглэлийн орон сууцны анхны төсөл гэж хэлж болно. Барилга угсралтыг гүйцэтгэж буй Лидер Буянт компанийн өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг нь мэдэхийн хувьд чанарыг тултал хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ төсөлд олон давуу талууд байна. Жишээ нь, худалдаа үйлчилгээ, гэр бүлийн энтертэйнмэнт төв болох Хүннү моллын чанх урд байрладаг.

Зүүн талд нь Костко баригдаж байгаа гэж сураг дуулдсан. Хамгийн гоё нь Шинэ Монгол сургууль, Бритиш сургуулиудтай залгаа байрлаж байна. Хотхоны замын хойд талд нь ерөнхий боловсролын Солонго, Сакура гэх мэт сургуулиуд ашиглалтанд орж байна. Хүүхдийн сургуультай ойр гэртэй байна гэдэг маш том давуу тал. Төгсгөлд нь нэмээд хэлэхэд, хүмүүс орон сууцын материаллаг шинж чанараас илүү орчин худалдаж авдаг. Тиймээс байгальд ойр учир зуслан ч байж болох орчин бүрдүүлсэн нь таалагдлаа.

 
 
 

Б.Янжиндулам /Актив Зууч компанийн Захирал/

Миний бодлоор, өрөөнийн зохион байгуулалт, өндөр тааз, өргөн бас урт цонх, агаар сэлгэлтийг тооцоолсон төлөвлөлт зэрэг нь их таалагдсан. Бас гэрийн автоматжуулалтын систем нь бусдаас илүү онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

 
 
 

Ц.Өлзийцэрэн /AIMM үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн Захирал/

VIP Residence хотхонд гэр бүлийн гишүүн бүрт, ялангуяа ээжүүдэд хэрэгтэй бүх л орон зай, үр хүүхдээ аюулгүй өсгөх орчинг бодолцож, сайтар төлөвлөж өгчээ. Чанар, өнгө үзэмж сайтай дизайн, интерьер, экстерьер нь он цаг өнгөрөх бүр улам гоё болж, хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 
 
 

П.Одгэрэл /Меско Консалтинг компанийн Захирал/

Тансаг зэрэглэлийн орон сууц эдийн засгийн хямралтай үед ч үнэ цэнээ алддаггүй онцлогтой тул үр ашигтай хөрөнгө оруулалтад тооцогддог. Байршил, ашигласан материал, төлөвлөлт зэрэг нь VIP RESIDENCE хотхоны ирээдүйн үнэ цэнийг улам нэмэгдүүлнэ. Өндөр зэрэглэлийн орон сууцны хотхоныг барьж дууссанаар бүх зүйл болчихдоггүй. Байнгын арчилгаа тордлогоо, нэмэлт үйлчилгээ, харуул хамгаалалт гээд зогсолтгүй ажиллах шаардлагатай байдаг. Тус төслийн менежментийн баг чадварлаг хүмүүсээс бүрдсэн байсан. Тиймээс, хотхон ашиглалтанд орсны дараа оршин суугчид сэтгэл ханамжтай хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.

 

Л.Оюунгэрэл /Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн/

Ажлын шаардлагаар, орон сууцны олон хотхоны барилга, загварын байртай танилцах хэрэгтэй болдог. Нэг удаа манай багийнхан гадаадад явж байгаад ямар ч асуудалгүй нэг хотхонтой танилцаад, өөлөх юм олдохгүй болохоор нь “шумуултай л юм даа ...” ухааны юм хэлчихээд гарч билээ. Хажуудаа нууртай байсан учраас шумуул байх нь зүйн хэрэг байсан л даа. Тэрэн шиг VIP Residence хотхонтой танилцсаны дараа “Танайд эрвээхэйнээс өөр асуудал алга” гэж хэлсэн. Яармагийн дэнж дээрх хамгийн асуудалгүй хотхон байна билээ. Дурьдах юм бол олон давуу талууд байна л даа. Хүн хүний хэрэгцээ, амьдралын хэв маяг өөр юм чинь өөрсдөө очиж үзсэн нь дээр.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.