Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын хамгийн шилдэг ажил олгогч байгууллагууд тодорлоо

ikon.mn
2018 оны 9 сарын 7
Сурталчилгаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оны 15 шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагыг тодруулсан байна. Тэдгээр байгууллагыг тодруулахдаа нийт ажилчдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулсан байдал, шимтгэлээ цаг тухай бүрд тогтмол төлдөг эсэх, сургалт зөвлөмжүүдийг өгсөн байдал зэргийг харгалзан үзжээ.

Шалгарсан 15 байгууллага дотор монголын анхны үүрэн холбооны оператор Мобиком Корпораци багтсан бөгөөд тус корпораци нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 22 жилийн хугацаанд 40 орчим тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, Монгол улсын нийгмийн даатгалын салбарт томоохон хувь нэмэр оруулсныг “Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар”-ын тайлангаас харж болно.

 

Байгууллагын зүгээс нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ямагт эрхэмлэдэг бөгөөд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, гэнэтийн ослын даатгал зэрэгт бүрэн хамруулж, дотоодын болон олон улсын сургалтуудад хамрагдах олон олон боломжуудаар ханган ажилладаг байна. Мөн Мэдээлэл харилцаа холбооны салбартаа анх удаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 стандартыг хэрэгжүүлэн, өдөр тутмын үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

“Цаашид байгууллагынхаа ажилтан албан хаагчдаа улам чадавхжуулах, мэргэжлийн зэрэглэлийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний ирээдүйн амжилт ололтод хөшүүрэг болж хамтран ажиллах болно” хэмээн Мобиком Корпорацийн Санхүүгийн Асуудал Эрхэлсэн Дэд захирал Б.Үнэнбат ярьсан юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.