2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын шүүх Хойд Солонгосын хакерт эчнээ ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гарсан томоохон кибер гэмт хэргүүдийн гол эзэн болох Хойд Солонгосын хакерт АНУ-ын шүүх өчигдөр ял оноожээ.

Пак Жин Хёк гэгч энэ залуу Пёньяны дэглэмийн захиалгаар WannaCry 2.0 вирусыг тарааж, 2014 онд Sony Pictures компанийн сүлжээнд халдаж, 2016 онд Бангладешийн төв банкнаас мөнгө хулгайлсанд буруутгагджээ.

АНУ-ын хууль зүйн яам, сангийн яамны хамтарсан мэдэгдэлд түүнийг “Хойд Солонгосын засгийн газар, Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн Намын захиалгаар” гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлсон байна.

Үүнээс гадна АНУ-ын сангийн яам Пак Жин Хёк болон түүний ажилладаг Чосун Экспо компанид эдийн засгийн хориг тавьжээ.

2014 онд Sony Pictures компани Ким Жон Уныг элэглэсэн агуулгатай “The Interview” киногоо гаргасны дараа кибер халдлагад өртөж, чухал, нууц мэдээллүүдээ алдсан юм.

2016 онд Бангладешийн төв банкнаас доод тал нь $81 саяыг хулгайлж, Филиппин болон бусад улсууд дахь данснууд руу хувааж шилжүүлсэн хэрэг илэрч байв.

2017 оны тавдугаар сард WannaCry 2.0 вирус дэлхий дахинд тарж, 150 орны 300,000 компьютерт халдаж байжээ. Уг вирус нь тухайн компьютерт байгаа мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг ажиллагаатай байсан юм.

Удаан хугацаанд эдгээр хэргүүдийн цаана Хойд Солонгосын засгийн газар байгаа гэсэн сэжиг яригдаж байв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Пёньянаас өөрийгөө дээрх хэргүүдэд буруугүй, үүнийг улс төржсөн гүтгэлэг хэмээн мэдэгдэж байсан юм.

АНУ-ын хууль зүйн яам сүүлийн жилүүдэд Хятад, Иран, Оросын хэд хэдэн хакерт ял оноосон нь эдгээр орнуудын эрх баригчдын хууль бус үйлдлийг олон нийтэд зарлаж, жигшүүлэх зорилготой байв. Жишээ нь 2014 онд Обамагийн засаг захиргаа Хятадын таван хакерт Америкийн компаниудын цэргийн технологийг хулгайлсан хэргээр ял оноож байжээ. Өнгөрсөн онд бас Оросын хакеруудыг Yahoo компанийн сүлжээнд халдсан хэргээр яллаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP

 

x