Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотод чуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 7
Сурталчилгаа

Монгол улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөсөн нэгэн чухал үйл явдал өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.

Сүүлийн жилүүдэд хүний эрхийн  асуудал, нэн ялангуяа бизнесийн орчинд эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр нэлээд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр 1992 онд Австралийн Мельбурн хотод Диана Абруззийн санаачлагаар Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо /IWFCI-International Women’s Federation of Commerce and Industry/ байгуулагдсан байдаг.

Монгол улсад зохион байгуулж байгаа энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2018 оны 9-р сарын 6,7-ны өдрүүдэд буюу хоёр өдөр үргэлжлэх юм. 14 орны 300 гаруй төлөөлөгчид оролцож буй энэ удаагийн чуулга уулзалт “Глобал инноваци ба харилцаа холбоо” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюуны Ундраа Групп” ажиллаж байна.

“Оюуны Ундраа групп”-ийн Дэд захирал Х.Гансүх

 

“Энэхүү арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд нэг дор хуран цугларч, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа, мэдлэг туршлагаа солилцдог томоохон чуулга уулзалт юм. “Оюуны Ундраа Групп”-ийн зүгээс Монголын оюунлаг эмэгтэйчүүдийг дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг албан ёсоор ивээн тэтгэн ажиллаж байна. 

Бид энэхүү арга хэмжээний үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох, мэдлэг мэдээллээ солилцох, цаашлаад түнш болж урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Цаашид ч гэсэн бид Монголын нийгэм эдийн засагт хэрэгтэй, үр өгөөж өгөхүйц олон улсын болон дотоодын арга хэмжээтэй тогтмол хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Манай компанийн тухайд, Монголын анхдагч хувийн хэвшлийн нэг бөгөөд уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технологи, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2018 онд “Зайсан Хилл” цогцолборыг бүрэн ашиглалтад орууллаа.

Энэ бол залуучуудын цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гадаадынханд Монголын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий соёл амралт, аялал жуулчлалын хамгийн анхны цогцолбор юм.” хэмээн ивээн тэтгэгч байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл өгсөн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.