Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Эцсийн зогсоол зөвхөн чи

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ инээдмийн жүжиг ирэх 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчидтэй учиран золгох гэж байна.

Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клипийг та бүхэндээ хүргэж байна. Уг жүжгийн клипны зураг авалтанд ганц ч мантаж хийгдээгүй бөгөөд театрын түүхэн дэх хамгийн анхны гэж хэлж болохуйц өвөрмөц шийдэлтэйгээр бүтээгджээ.

ВИДЕО:

Уг клипийн найруулагчаар УДЭТеатрын хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган -Очир ажилласан байна.

2013 онд тайзнаа амилсан уг бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн талархлыг ихээр хүртэж байсан бөгөөд УДЭТеатрын театрын шилдэг уран бүтээлүүдийн нэг юм.