Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш СОНДГОЙ дугаартай автомашинуудыг замын хөдөлгөөнд ОРОЛЦУУЛАХГҮЙ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Хотын дарга батласан билээ.

Захирамжийн дагуу таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш /0,2,4,6,8/ тоогоор төгссөн бол маргааш буюу 2018.08.25-ны Бямба гарагт зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой /1,3,5,7,9/ тоогоор төгссөн дугаартай автомашинтай бол 2018.08.26-ны Ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаа тул 2018.09.01-02-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Харин есдүгээр сарын 3-наас дугаарын хязгаарлалт үйлчлилнэ.

Мөн зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байгаа аж. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг мөн хязгаарласан байна.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл:

  • Авто зам засварын 
  • Хот тохижилт, шугам сүлжээний
  • Зөөврийн ус хангамжийн
  • Дипломат байгууллагын автомашин
  • Зочид төлөөлөгчдийн цуваа
  • Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
  • Стандартын шаардлага хангасан такси
  • Ажилчдын автобус
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  • Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл.