Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байгаа юм.
Тэрбээр өчигдөр Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах үеэр Хяргас нуур, Увс нуурын дархан цаазат газар, Тэс голын сав газрын захиргааны байгаль хамгаалагчдад албан хэрэгцээнд ашиглах мотоцикл тус, тус гардуулан өглөө.
Одоогоор Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 11 байгаль хамгаалагч ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!