Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн агуйд 15 жил хоригдож байсан бүсгүйг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

15 жилийн өмнө сураггүй алга болсон 13 настай охиныг өнгөрсөн Ням гарагт Индонезийн хөдөө нутгийн нэгэн агуйгаас цагдаа нар олжээ.

Эцэг эх нь түүнийг эмчлүүлэхээр нутгийн бөөд хүргэж өгөөд охиноо дахин олж хараагүй гэнэ. Бөө охиныг нь нийслэл Жакарта руу ажил хийхээр явсан гэж гэрийнхэнд нь хэлжээ.

Гэвч хэд хоногийн өмнө цагдаа нар алга болсон охиныг 28 настай бүсгүй болоод байхад нь бөөгийн гэрийн ойролцоох агуйгаас иргэдээс ирсэн мэдээллийн дагуу олсон байна.

Тосгоныхон Жаго гэж нэрлэдэг 83 настай бөө түүнийг 15 жилийн турш агуйд хорьж, хүчирхийлж байжээ.

Ингэхдээ тэр охинд Амрин нэртэй хүүгийн зургийг үзүүлж, түүний сүнс биед нь орсон, өөртэй нь үерхэх хүсэлтэй байгаа тухай үлгэр зохион ярьж, аргандаа оруулсан байна.

Бөөгийн зохиосон үлгэрт итгэсэн охин настай хүний биед орсон үе тэнгийн хүүтэй ийнхүү үерхэх болжээ.

Охиныг өдрийн цагаар агуйд хорьж, орой болох үед гэртээ оруулж хүчирхийлдэг байсан гэнэ. Энэ хугацаанд бөө охиныг хэд хэдэн удаа жирэмслүүлж, үр зулбуулах эм өгдөг байснаа цагдаад мэдүүлжээ.

Одоо Жаго бөө насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн хавьталд орсон хэрэгтээ 15 хүртэл жил шоронд хоригдох ял сонсох төлөвтэй байгаа бөгөөд өөр бусад ялууд ч нэмэгдэх гэнэ.

Бас цагдаа нар охины эгчийг энэ хэргийг мэдэж байсан эсэхийг шалгаж эхэлжээ. Охины эгч нь бөөгийн хүүтэй гэрлэсэн юм байна.

Индонезийн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний Комиссийн дарга Магдалена Ситорус “Гэмт этгээд тосгондоо нэр хүндтэй нэгэн тул айгаад ил гаргаж чадахгүй байгаа олон хохирогч байхыг үгүйсгэхгүй” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Washington Post