Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнөговь аймгийн гурван сумын шилэн кабелийг маргаашдаа багтаан хэвийн болгоно"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймагт энэ сарын 4-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Гурвантэс сумаас Ноён сумын хооронд, газраар татсан шилэн кабелийн шугам 10 км гаруй газар тасарчээ. Үүний улмаас Гурван тэс, Сэрвээ, Шивээ хүрэнгийн үүрэн холбоо, интернетийн сүлжээ доголджээ.  

Тухайлбал, Шивээхүрэн дэх Гаалийн газрын дотоод сүлжээ болон банкууд, уурхайнууд, бусад байгууллагууд сүлжээгүй болсон байна. Одоогоор тус газар модем ашиглаж байгаа тул интернет бүрдүүлэлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ачаагүй тээврийн хэрэгсэл болон зорчигчид, сүлжээ тасрахаас өмнө гаалийн бүрдүүлэлтээ хийсэн машинууд хилээр гарч байгаа аж. 

Уурхайнуудын хувьд ачилтаа түр зогсоосон бөгөөд Өмнөговь аймгийн төвөөс Гурвантэс сум орох зам хаагдаж, том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон байдалтай байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас гэмтсэн 10 км шилэн кабелийн сүлжээг холбоход орчны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд инженер техникийн ажилтнууд гэмтсэн шилэн кабелийн сүлжээг дахин холбож, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Энэ талаар бид “Мобиком” компанийн Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Шилэн кабель тасарсан хэсэг нь хад асга, чулуу ихтэй. Үерийн ус 2 метр орчим өндөртэй орсон бөгөөд зарим газарт хөрс хууларснаас шилэн кабель олон газар сэтэрсэн байсан. Манай инженер техникийн хүмүүс дөрвөн өдөр ажиллаж байна. Өмнө нь үерийн улмаас гэмтэл гарсан ч 1-2 цагт засчихдаг байсан. Энэ удаа гэмтэл алслагдмал газар гарснаас гадна орчин нөхцөл нь хүнд байгаа тул хугацаа шаардаж байна. Маргаашдаа багтан бүрэн сэргээж, хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.