Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын 13 хамгаалагчид бартаат замын мотоцикл өгчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Алтай Таван Богдын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагч “Yamaha” маркийн бартаат замын мотоциклтой боллоо.

“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас эдгээр мотоциклийг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. 

Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр, мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнасан юм.

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал, ТХНУГ-ын мэргэжилтэн Б.Жавзандулам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон гадаад, дотоодын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар оролцжээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ