Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам дөрөв дэх жилдээ боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмаар уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдсон бөгөөд цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо. 

Мөн 256 хүчит бөх барилдан, их насны морьд уралдаж, жороо морьдын үзүүлбэр болж, аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн болсон юм.  

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун онцолсон.

Даншиг наадмаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.

Гэрэл зургийг MPA.mnЗураг дээр дарж томруулж үзэх боломжтой.