Өчигдөр АНУ-ын холбооны шүүх 3 хэмжээст хэвлэгч ашиглан бүтээх боломжтой галт зэвсгийн загварыг түгээх вэб сайтын үйлчилгээнд хориг тавьжээ.
Өнгөрсөн сард Defence Distributed (DD) компани АНУ-ын төрийн департменттай тохиролцсоноор галт зэвсгүүдийн загварыг интернэтээр татаж авах үйлчилгээг наймдугаар сарын 1-нээс эхлэн олон нийтэд үзүүлэхээр болсон юм.
Ингэж татаж авсан зураг төслийн дагуу 3 хэмжээст хэвлэгчээр бодитой галт зэвсэг хийх боломжтой. Метал хэвлэгчээс гадна хуванцар хэвлэгч ашиглан буу бүтээх загвар ч байгаа юм.
Гэвч үйлчилгээг нээгдэхээс нэг өдрийн өмнө АНУ-ын найман муж улс уг үйлчилгээнд хориг тавих хүсэлт илгээснээр шүүх ийм арга хэмжээ авсан байна.
Шүүхийн мэдэгдэлд дээрх үйлчилгээ нь АНУ-ын нийгэмд “засах боломжгүй аюул” учруулах үндэслэлтэй хэмээн шийдвэрээ тайлбарлажээ.
Гэвч DD компанийн вэбсайт “Интернэтээс татаж авдаг (downloadable) галт зэвсгийн эрин үе албан ёсоор эхэллээ” гэсэн сурталчилгааны уриатай хэвээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан галт зэвсгийн хэрэглээг дэмжигч лобби байгууллага болох NRA (National Riffle Association)-тай хэл амаа ололцсон, 3 хэмжээст зэвсэг нь төдийлөн аюултай зүйл биш гэж твиттер хуудсандаа бичиж байв.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!