2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
21:00
S29
-10°
22:00
S29
-12°
23:00
S31
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улирлын үр дүн сайн гарсны дараа Apple нэг их наядын үнэлгээ рүү ойртож эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN

Өчигдөр Apple компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Apple $53.3 тэрбумын орлого олсон нь тооцоолж байснаас нэг тэрбумаар давсан байна.

Жил бүрийн энэ хугацаанд хүмүүс намар гарах шинэ iPhone-ийг хүлээж, Apple-ийн борлуулалт сайнгүй байдаг. Гэтэл өнгөрсөн улирал нь тус компанийн түүхэнд хамгийн өндөр орлоготой хоёрдугаар улирал байжээ.

Энэ хугацаанд зарагдсан нэгж iPhone-ий дундаж үнэ $724 хүрсэн нь шинжээчдийн төсөөлж байсан $693-аас давсан үзүүлэлт юм.

Apple-ийн iPhone, iPad төхөөрөмжүүд болон Apple Music, iCloud, Apple Care үйлчилгээнүүдийн орлого бүгд өсөлттэй гарсан бол Mac компьютерийн орлого өмнөх оны мөн үеэс бууралттай гарчээ.

Санхүүгийн үр дүнг танилцуулсны дараа Apple-ийн хувьцааны үнэ өсөж эхэлсэн байна. Хэрвээ өсөлт цааш үргэлжилж 7 хувьд хүрэхэд буюу нэгж хувьцааны үнэ нь $203.46 болоход тус компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наядыг давах юм.

Ингэвэл Apple түүхэнд анхны их наядын үнэлгээтэй компани болно.

Улирлын тайланг зарлаж байх үед тус компанийн зах зээлийн үнэлгээ $935 тэрбум орчим байв.

 

Эх сурвалж: The Verge

 

x