Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Харшлаар зовж буй хүмүүст өгөх 15-н зөвлөгөө

ikon.mn
2018 оны 7 сарын 31
Сурталчилгаа

Улирлын чанартай харшлууд таныг маш ихээр зовоодог. Харин бид харшлын улирлыг найтаалгалгүйгээр давах “Buzzfeed.com”-ийн 15 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Эхлээд харшил уу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй
 

Ханиад, харшил 2 ижил шинж тэмдэгтэй тул ялгахад бэрх байдаг. Ханиад нь хэд хоноод дээрдэж эхэлдэг бол харшил нь хэдэн долоон хоногоор үргэлжилдэг. Харшлыг хүнд нүд, чих, хамар, хоолойн орчимд загатнах шинж тэмдэг илүүтэйгээр мэдэгдэнэ. Харшлын ханиалга нь илүү ойрхон мөн хуурай байдаг.

  1. Харшлын шинж тэмдгүүд хүндрэхээс өмнө харшлын эм хэрэглэж эхэл
 

Улирлын харшилтай гэдгээ мэддэг ихэнх хүмүүс харшлын эмийг 4-р сараас эхлэн хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ нь та харшил идэвхжихээс өмнө уугаагүй бол баларна гэсэн үг биш. Аль болох эрт арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үг юм.

  1. “D” тэмдэглэгээ бүхий хамрын цацлаг-ууд нь  богино хугацаанд хэрэглэхэд тохиромжтой
 

Хамрын цацлагийг өдөр бүр хэрэглэвэл гаж нөлөө ихээр ажиглагдана. Урт хугацаанд хэрэглэснээр таны хэрэглэх хэмжээ нэмэгдэж цусны даралт ихсэх аюултай.

  1. Дан ганц эм уугаад харшил намдахгүй бол хамрын цацлаг хэрэглэх нь зүйтэй
 

Дан эм хэрэглээд харшлын шинж тэмдгүүд намдахгүй бол цацлагтай хоршуулж хэрэглэх нь зүйтэй. Учир нь ихэнх харшлын эмийн нөлөө 7-н хоногийн дараагаас эхлэх магадлалтай. Хамрын цацлагууд нь харшлын шинж тэмдгүүдийг хурдан намдаадаг.

  1. Та хамрын самсаагаа давстай усаар эмчлэх боломжтой
 

Харахад хүнд боловч энэ нь үнэхээр үр дүнтэй. Давс усны уусмалаас гарах багахан уур нь таны хамрын самсааг маш үр дүнтэй цэвэрлэж өгнө.

  1. Хамар тань битүүрсэн бол уураар амьсгалж болно
 

Халуун шүршүүрт орох нь бас нэг үр дүнтэй арга. Буцалж буй усны ууранд эсвэл халуун шүршүүрт ороод та амьсгалж чадна.

  1. Харин амьсгалахад битүүрч буй шинж тэмдэг ажиглагдвал эмчид үзүүлэх шаардлагатай.
 

Таны ханиалга хүндэрч амьсгалах хүндрэлтэй болж эхэлбэл та мэргэжлийн хүнд хандаж амьсгал-уур ашиглах хэрэгтэй. Энэ шинж тэмдэг нь та харшлын гаралтай астматай болж буйг илтгэнэ. Иймд яаралтай шинжилгээнд орж зохих эмчилгээг авах шаардлагатай.

  1. Таны нүд хүчтэй загатнаж байвал үүний эсрэг дусаалга бий
 

Эмийн сангуудаар танд туслах харшлын эсрэг нүдний дусаалга бий. Таны шинж тэмдэг үнэхээр хүнд бол та жороор олгодог хүчтэй нүдний дусаалгыг хэрэглэнэ.

  1. Харшлын улирлын үеэр контакт линз зүүхгүй байхыг хичээгээрэй
 

Хүмүүс үүнийг сонсоод их дурамжхан байдаг. Гэхдээ харшил үүсгэгч нь линз нүдний хооронд гацах тохиолдлууд гардаг ба ингэснээр харшлын шинж тэмдэг нүдэнд хүчтэйгээр илэрнэ. Иймд та нүдний шилээ зүүсэн нь үр дүнтэй.

  1. Оройн цагаар цонхоо хааж унтаарай
 

Зуны улиралд цонхоо онгойлгож унтах нь сайхан байдаг ч харшилтай бол хаах нь зүйтэй. Харшилтай хүмүүст цонхоо онгойлгох хамгийн тохиромжгүй цаг нь шөнө байдаг. Учир нь мод ургамлууд нь 04:00-с 06:00-н цагийн хооронд тоосонцроо хаядаг.

  1. Өглөө гүйхээ зогсоож. Орой GYM-д бэлтгэл хийгээрэй
 

Түрүүн хэлсэнчлэн үүрээр ургамлын тоос ихээр тархсан байдаг. Иймд оройн цагаар зааланд дасгал хийх нь үр дүнтэй.

  1. Аль болох ойрхон усанд орж хувцсаа солиорой
 

Энэ нь хэтэрхий их зүйл шиг санагдаж болох ч тийм биш. Усанд орох, үсээ угааж цэвэрлэх, хувцсаа солих харшлыг намдаах сайн арга мөн.

  1. Та тэжээвэр амьтантай бол түүнийгээ ойр ойрхон угаах хэрэгтэй
 

Харшлын улирлаар тэжээвэр амьтад харшлыг ихээр өдөөдөг. Мөн тэд ургамлын тоосыг маш ихээр цуглуулдаг.

  1. Байшин дотор ч гэсэн таныг харшил зовооно
 

Ургамлын тоосонцроос та тусгаарлагдсан ч таныг шороо тоосонцор зовоох л болно. Иймд та дотор HEPA шүүлтүүр ашиглаж агаараа цэвэршүүлэх хэрэгтэй.

  1. Ингээд танд ямар ч үр дүнгүй бол эмчид үзүүлээрэй
 

Дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн ч танд тусгүй бол та эмчид хандах шаардлагатай. Таны харшил хүнд төрлийнх байх магадлалтай бөгөөд нарийн эмчилгээгээр намдаах боломжтой.

Та МОНОС-ын бүх эмийн сангаас харшлын эсрэг бүтээгдэхүүн авч хэрэглэснээр Монгол улсад харшлаар дагнан үйлчилгээ үзүүлдэг ALLERGY MED эмнэлэгт 15%-ийн үнийн хөнгөлөлттэй харшлын сорил тавиулах боломжтой.

Эх сурвалж: Buzzfeed.com

https://emonos.mn/category/108

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.