10:00 цагт
Пума Империал зочид буудлын хурлын танхимд
Дэлхийн хепатитын ѳдрийг угтан Оном сангаас авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор "Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглах нь" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
11:00 цагт
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
Гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотой хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагт
Засаг захиргааны V байр, Иргэний танхимд
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолт өгнө.
11:00 цагт
Д.Сүхбаатарын талбайд
ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд ирэх анхны 400 жуулчин Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулна.
14:00 цагт
Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд
"ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ-Хүүхдийн бие, хүний хөгжил төлөвшилд сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн АНУ, Австрали, Орос, Хятад улсуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ төслийн хүрээнд сэтгэц оношилгоо, тестийн аргуудыг монгол хүний онцлогт тохируулан нутагшуулах гурван жилийн төслийн ажлыг эхлүүлэх гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!