Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар таван зуун сая хувь борлогдсон зохиол монгол хэлнээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн  бичсэн гайхамшигт Харри Поттер зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэ ном хагас тэрбум уншигчдын хүртээл болж, барагцаалбал дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншсан аж.

Энэхүү гайхалтай номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эхний хоёр ботийг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард орчуулан гаргасан бол өчигдөр буюу 2018 оны 07 сарын 25-нд “Харри Поттер ба Азкабаны хоригдол” номыг анх удаа монгол хэлнээ орчуулан номын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

“Харри Поттер ба Азкабаны хоригдол” зохиол нь Харри Поттерын адал явдлуудын талаар өгүүлэх долоон боть номын гурав дахь нь бөгөөд уншигчдын хамгийн дуртай боть юм. 

Сонирхуулахад анх 1997 онд Их Британийн Bloomsbury хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэ ном одоо Албани, Азербайжан хэлнээс эхлээд Еврей, Хавай хэл хүртэл 80 гаруй орны хэлээр орчуулагдсан тул цувралыг шимтэн уншигчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа ажээ.

Харри Поттерын 7 боть ном нь нэг саяас ч илүү сонирхолтой үг хэллэгтэйгээс “Магл”, “Квиддич” гэх мэт үгс өдөр тутмын үг хэллэг болсон байна.

Цувралын эхний дэвтэр “Харри Поттер ба Философийн чулуу”  ном нь хэвлэгдэн гарсан цагаасаа хойш бэстселлер болж, долоон ботийн дотроос хамгийн олон хувь зарагдсан хэвээр байгаа бол мөн цувралын хамгийн сүүлийн боть болох “Харри Поттер ба үхлийн шүтээн”  ном нь бүх цаг үеийн хамгийн түргэн хугацаанд борлогддог номоор шалгарсан юм.

“Харри Поттер ба Азкабаны хоригдол” зохиолын тухай товч өгүүлэхэд:

Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа хэмээн ярихыг сонсжээ.’’ Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.

Харригийн адал явдал үргэлжилсээр...
 

Номын хэсгээс унших бол ЭНД дарна уу,