Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 400 жуулчин Улаанбаатараар аялна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол, Орос, Хятад улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд маргааш Улаанбаатарт 400 жуулчин ирэх гэж байна. 

Эхний ээлжийн 400 жуулчныг дагалдан БНХАУ-ын улсын аялал жуулчлалын компанийн удирдлагууд болон 20 орчим телевиз, сонин, сайтын сурвалжлагч нар ирэх аж. Эхний аялал амжилттай зохион байгуулагсан тохиолдолд цаашид жилийн дөрвөн улирлын турш сар бүр 400 жуулчин Улаанбаатараар аялах юм байна.

Өглөө 10:40 цагт Улаанбаатар төмөр замын төв буудалд буух Хятадын жуулчид 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулна.