Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

2050 онд Япон улсын бүх автомашин цахилгаан хөдөлгүүртэй болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газрын дэргэдэх зөвлөл 2050 онд тус улсын бүх автомашиныг цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй болгох зорилт тавьж байгааг танилцуулжээ.

Эдийн засгийн яамны дэргэдэх тус зөвлөлд Тоёота, Ниссан зэрэг Японы томоохон автомашин үйлдвэрлэгчдийн төлөөлөл байдаг юм. Мөн ирэх оны гуравдугаар сард автомашин үйлдвэрлэгчдийн хамтарсан байгууллага шинээр бий болж, цахилгаан машины баттерейн гол түүхий эд болох кобальтыг нэгдсэн байдлаар Японы зах зээлд оруулж ирэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Ховор түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд өрсөлдөгч компаниуд хамтран ажиллах явдал маш ховор байдаг. Дэлхийн кобальтын нөөцөд хяналтаа тогтоох өрсөлдөөн дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дунд өрнөөд байгаа.

Энэ үйлсэд Хятад улс тэргүүлж байгаа гэгддэг. Мөн тус зөвлөл цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хэрхэн дэлгэрүүлэх, нэг машины ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээг 2010 оныхтой харьцуулахад 2050 онд 90 хувиар бууруулах зэрэг зорилтыг хэлэлцжээ.

 

Эх сурвалж: Kyodo News