Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замыг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай "Москва" хорооллын араар холбох 1.3 км авто замын ажилд саатжээ.
Уг замын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айлын газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан ийнхүү зам барилгын ажилд саад үүссэн байна.
Энэхүү 1.3 км авто зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал буурах ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байгаа юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!