Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ: Ерөнхий сайдын туслах Э-г саатуулан шалгаж байгаа нь үнэн

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн туслах Э гэгчийг Авлигатай Тэмцэх Газраас саатуулан шалгаж байгаа ажээ.

АТГ-аас энэ талаар тодруулахад "Э-г авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа нь үнэн. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл өнөөдөр гарсан тохиолдолд маргааш болох хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгнө" гэв.

Сар бүрийн 25-нд АТГ-аас тухайн сард хийсэн ажлаа тайлагнан хэвлэлийн бага хурал хийдэг билээ.