ОХУ дөрвөн жилийн өмнө харамсалтайгаар осолдсон МН17 Малайзын онгоцны ослын талаар баримталж байгаа байр сууриа илэрхийлжээ. Үүнийг бид бүрэн эхээр нь хүргэж байна.
Малайзиа Эйрлайнз компанийн MH17 дугаарын нислэг үйлдэж байсан онгоц Донбасст унсанаас хойш 4 жил өнгөрчээ. Энэхүү аймшигт осол нь 298 гэм зэмгүй хүний амь насыг аван одсон ба тэдний дунд олон услын иргэд байв. Амь үрэгдсний ар гэрийнхэнд болон найз нөхдөд гүн эмгэнэл дахин илэрхийлье.
ОХУ нь Малайзын «Боинг» онгоц унасан шалтгааныг олон улсын дэмжлэгтэйгээр нарийн, шударга мөрдөн байцаахыг эхнээсээ л тууштай илэрхийлж байсан ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2166 тоот тогтоолыг батлах ажиллагаанд анхнаас нь оролцож байсан билээ. Манай улс шаардлагатай техникийн болон мэргэжлийн бүх туслалцааг нэн даруй санал болгож, тэр дундаа 2001 онд Хар тэнгис дээгүүр нислэг үйлдэж байсан «Сибирь» компанийн онгоц Украйны агаарын цэргийн хүчний цохилтоор сөнөөгдсөн явдлыг мөрдөн байцаасан туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Гэсэн хэдий ч, ОХУ Мөрдөн шалгах хамтарсан багийн бүрэлдэхүүнд орохыг Голландын талаас эсэргүйцсэн ба Олон улсын баг нь өнгөрсөн хугацааны турш Оросын талын сайн дурын болон хууль эрх зүйн механизмын хүрээнд гарган өгч байсан чухал ач холбогдолтой мэдээллийг үл тоомсорлож, урьдчилан дэвшүүлсэн хувилбараа шалгасаар ирсэн билээ.
Энэхүү мөрдөн байцаах ажиллагаа нь хаалттай явагдаж, урьдчилан сонгосон таамаглалууд болон олон нийтийн сүлжээ буюу бусад нээлттэй, шалгагдаагүй эх сурвалжуудын мэдээлэл дээр тулгуурлан, төрөл бүрийн эвлүүлэг болон худал мэдээ олон нийтийн сүлжээнд гаргадгаараа алдаршсан «Беллингкэт» агентлагийн хуурамч мөрдөн байцаагч нартай хамтран ажиллаж байгаа нь бидний санааг зовоож байна.
Үүний зэрэгцээ ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй Украйн нь Мөрдөн шалгах хамтарсан багийн бүрэн эрхт гишүүнээс түдгэлзүүлээгүй тул шалгалтын ажлын үр дүнд нөлөөлөх бүхий боломжтой. Киев нь радиолокацийн станциудын мэдээлэл, Украйны агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчний байршил болон үйл ажиллагаа, Украйны диспетчерүүдийн ярилцлагын бичлэг зэрэг чухал мэдээллийг гаргаж өгөөгүйг тоомсорлолгүй орхилоо.
Голланд Улс Украйны зүүн хэсэгт дайны ажиллагаа явагдаж байхад төр засгийн зүгээс энэхүү дүүргийн агаарын зайг хаагаагүй хариуцлагыг Киевт хүлээлгээгүй нь маш бүдүүлэг алхам болов.
«МН17» нислэг осолдсоны 4 жилийн ойд зориулсан мэдэгдлийнхээ хүрээнд Австралийн Гадаад хэргийн сайд Дж.Бишоп Оросын талд хандан «гэм зэмгүй хүмүүсийн амь үрэгдсэн эмгэнэлт явдлын эргэн тойронд өрнөх яриа хэлэлцээг» Голландын болон Австралийн талаас санал болгож буйг дурьдсан. Оросын тал ийнхүү хамтын ажиллагаа өрнүүлэхийг 2014 оноос хойш 4 жилийн турш уриалсан боловч хамтрагчид маань үүний хэрэгцээг одоо л ойлгож байх шиг байна. Цаг их алдсан нь харамсалтай байна.
ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2166 тоот тогтоолыг тууштай дэмжсээр байгаа ба үнэн мөнийг олж, шударга ёсыг тогтоон, буруутай этгээдүүдэд хариуцлага тогтоох мөрдөн байцаах ажиллагаанд туслахад бэлэн байна.
Эх сурвалж: Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!