Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

47 дугаар сургуулийн тоглоомын талбайд тус сургуулийн өргөтгөлийг барьж байна гэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр барилга барьж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. 

Ямар зориулалттай барилгын ажил 47 сургуулийн гадна эхэлснийг тус сургуулийн захирал Ч.Наранмандахаас тодруулсан юм. 

Тэрбээр "Манай сургууль зүүн талдаа хөлбөмбөгийн буюу хүүхдийн тоглоомын талбайтай. Уг талбайн зарим хэсэг болон хуучин автомашины зогсоол байсан газарт сургуулийн дөрвөн давхар 360 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барих ажил энэ сарын 17-ноос эхэлсэн. 

БСШУСЯ-наас хавар тендер зарлаж, "Алтантрейд" ХХК шалгаран ажлаа эхлүүлээд байна. Одоогоор барилгын суурийг бэлтгэх ажил үргэлжилж байгаа. Ер нь бол тоглоомын талбайн багахан хэсэг барилгын талбайд багтсан. Барилгын ажил дууссаны дараа талбайг дахин тохижуулна. 

Манай сургууль 1,680 хүүхэд, 100 багш, ажилтантай. Хотын төвийн зарим сургуулийг бодвол гаднаа зай, талбайтай байсан учраас өргөтгөлийн маань ажил төлөвлөсөн хугацаанд эхэллээ. Төлөвлөгөө ёсоор бол өргөтгөл 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно" гэв.