Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Google Translate өдөрт 143 тэрбум үг хөрвүүлдэг

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Google компани олон төрлийн үйлчилгээнээс мөнгө олдог. Өчигдөр тус компанийн хоёрдугаар улирлын тайланг хөрөнгө оруулагчдад танилцуулах хурал болжээ.

Энэ үеэр Google-ийн дараагийн боломжит орлогын эх үүсвэр нь Google Translate буюу хэл хооронд хөрвүүлэгч болох нь харагдсан байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Google Translate үйлчилгээ өдөрт 143 тэрбум үгийг 100 гаруй хэлнүүдийн хооронд хөрвүүлж байгааг мэдээлжээ.

Мөн өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглээ нь огцом нэмэгдсэн тухай ярьсан байна. 12 жилийн өмнө зах зээлд анх танилцуулагдсан Google Translate өнгөрсөн хугацаанд байнга шинэчлэгдэн сайжирсаар байгаа.

Тухайлбал бараг л бодит цагийн горимд (real time) хөрвүүлж, гар утасны камераар дүрснээс текст ялгаж орчуулах зэргээр ажилладаг болсон.

Пичай “Орост аялж яваа хүмүүст Google Translate ямар их хэрэг болж байгааг хараад би үнэхээр их бахархсан” гэж өчигдрийн тайлангийн хурал дээр ярьжээ.

Ихэнх орлогоо зар сурталчилгаанаас олдог Google одоогоор орчуулах үйлчилгээнээсээ мөнгө олж эхлээгүй байгаа. Гэхдээ хэрэглээний статистик нь Google Translate-ийг орлогын дараагийн эх үүсвэр болох боломжтойг харуулж байна.

 

Эх сурвалж: Tech Insider