2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
20:00
S29
-10°
21:00
S29
-10°
22:00
S29
-12°
23:00
S31
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы компани хиймэл "солирын бороо" оруулахаар ажиллаж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN

Токиод төвлөрдөг стартап компани хүний хүслээр од харваж үзүүлдэг технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Тэд 2020 он гэхэд Хирошима хотын дээрээс солирын бороо оруулахаар төлөвлөсөн байна. ALE Co., компани үүнд зориулж хоёр ширхэг хиймэл дагуул бүтээж байгаа ба уг ажил нь эцсийн шатандаа орсон гэнэ.

Эхний хиймэл дагуул нь ирэх оны гуравдугаар замд тойрог замд орох бол хоёр дахь нь ирэх оны дундуур хөөрнө.

Хиймэл дагуул тус бүр 400 орчим ширхэг тусгай бөмбөлөг ачиж хөөрөх юм. Эдгээр нь шөнийн тэнгэрт гэрэлтэж харагдах химийн найрлага, бүтэцтэй байх гэнэ.

Бөмбөлгүүд 20-30 удаа дахин ашиглагдаж, хиймэл солирын бороо оруулах чадалтай байх ажээ.

Хоёр жилийн амьдрах хугацаатай хиймэл дагуулууд тодорхой байрлалд, тодорхой цагт, тодорхой чиглэлд, тодорхой хурдаар бөмбөлгүүдийг цацаж солирын бороо оруулах юм. Хэчнээн гэрэлтүүлэг ихтэй хотод ч энэ үзэгдэл гайхмаар гоё харагдах гэнэ.

Компанийн мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сард хиймэл дагуулууд тойрог замдаа бүрэн орж, тухайн оныхоо хаварт багтааж эхний цацалтаа хийхээр төлөвлөжээ.

Төслийн хөрөнгө оруулалт нь хиймэл дагуул бүтээж, хөөргөхөөс эхлээд эхний цацалт хүртэл нийтдээ $20 саяд багтсан байна.

 

Эх сурвалж: Japan Times

 

x