Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай бид мэдээлсэн.
Мэдээллийн дагуу өчигдөр /07.20/ Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулсан.
Харин өнөөдөр өглөөний байдлаар “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн 77 ажилтан 20 техник хэрэгсэлтэйгээр Хархорин дахь 110 кВ-ын А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 ширхэг бетонон тулгуурыг босгож цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж цахилгаангүй байсан 7 аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.