Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхжин: Ямар шалтгаанаар хар тамхинд донтсон нь хамаагүй. Гол нь үүнээс ангижрахад нь туслах ёстой

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойг тохиолдуулан хар тамхитай тэмцэх эмэгтэй мөрдөгчдийн анхдагчийн нэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнхжинтэй ярилцлаа.

- Манай улс цагаан тахалтай тэмцэх тэмцлийг сүүлийн жил үүдэд эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн газрын харьяанд байсан Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөж, улмаар үндэсний хөтөлбөр баталлаа. Миний сонссоноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг эмэгтэй мөрдөгчид хуруу дарам цөөн юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ. Хүнд хэцүү зүйл хэр тохиолддог вэ?

- Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Би багаасаа л цагдаагийн албанд ажиллах хүсэл мөрөөдөлтэй байлаа. Тиймдээ ч Цагдаагийн академийг амжилттай төгсөж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст гурван жил ажилласан. Үүний дараа Хар тамхитай тэмцэх газарт ажиллах боломж олдсон нь энэ юм. Энд ажиллах болсон бас нэг шалтгаан нь энэ терлийн бодисоос болж олон зуун гэр бүл салж, улмаар хүүхдүүд өнчирч байна. Негөө талаас хар тамхинд нэгдүгээрт, эрүүл мэндээ алдана.

Хоёрдугаарт, эд хөрөнгө, гуравдугаарт, амь насаа алдана гэсэн гурван сөрөг тал бий. Ийм зүйлийн эсрэг тэмцэх нь хэцүү ч тэмцэж чадвал сайн үйл гэж надад санагддаг.

- Шантрах зүйл гардаг уу?

- Хэцүү санагдах үе гардаг. Гэхдээ шантарч үзээгүй.

- Таслан сэргийлэх арга хэмжээ нууц төвшинд явагддаг. Энэ үөэр магадгүй таньдаг хүнтэйгээ таарахаас эхлээд тааварлашгүй нөхцөл үүсч болно. Ийм зүйлд хэр бэлтгэлтэй байдаг вэ?

- Их сургуульд байхаас сэтгэл зүйгээ бэлтгэсэн. Нэгэнт л цагдаагийн алба хаагч болно гэж зорьсон юм чинь ямар ч зүйлд сэтгэл санаагаа бэлтгэх ёстой.

Ажиллагааны үеэр таньдаг хүнтэйгээ таарч байсан. Тэглээ гээд “Энэ миний таньдаг хүн" гээд нүдээ аньж өнгөрөх тухай нэг ч удаа бодож үзээгүй. Хуульд юу гэж заасан байна. Тэр дагуу үүргээ гүйцэтгэсэн.

-Цагдаагийн зарим алба хаагчдийн ажил нууцын зэрэглэлтэй байдаг. Хар тамхитай тэмцэх газрын тухайд бас ийм байх. Яагаад гэвэл, энэ төрлийн гэмт хэрэгт мөнгө угаах, хүний наймаа, томоохон гэмт бүлэглэлүүд холбоотой байдаг. Энэ утгаараа өөрийн тань шалгасан хэргийн холбогдогч эргээд өс санах вий гэж эмээх үе байв уу?

-Бодоогүй биш бодсон үе цөөнгүй. Дараа нь сүрдүүлэх вий, гэр бүлийг минь дарамталж, өс санах вий гэсэн айдас байгаагүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл прокурор, шүүгчийг бодвол мөрдөгчид тухайн сэжигтэнтэй амьд харилцаа үүсгэх буюу өөд өөдөөсөө харж ярилцдаг. Энэ нь эмээмээр зүйл мэт боловч өөр нэг давуу тал олгодог.

 Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэн бүр гэмт хэрэгтэн байх албагүй.

Тэр нь тухайн сэжигтэнд хамгийн турүүнд учир байдлыг ойлгуулахыг хичээдэг. “Чамайг ийм гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байна. Би зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байна. Чиний буруутай эсэхийг шүүх тогтооно" гэдгийг тайлбарлаж өгдөг. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэн бүр гэмт хэрэгтэн байх албагүй. Шүүхээс гэм буруутайг эцэслэн шийдэх ёстой шүү дээ. Харин наана нь мөрдөгч яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулах ёстой. Энэ утгаараа хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгэнд хар буруу санах ёсгүй гэдгийг ойлгуулдаг. Ингэж чадвал нөхцөл байдал харьцангуй дээрддэг. Гэтэл иргэдийн дунд “Муу сайн цагдаа нар намайг гүтгэчихлээ. Би ял авах ёсгүй байсан” гэж буруутгах тохиолдол олон гардаг.

-Мөрдөгчдийг хуулиар далайлгаж, сүрдүүлдэг гэсэн ойлголт олон жилийн өмнөөс нийгэмд байсаар ирсэн. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд энэ байдал бага зэрэг өөрчлөгдсөн ч бугшмал зүйл байх шиг санагддаг?

-Тухайн хүнээсээ л шалтгаалах байх. Ажлын онцлог, тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлдөг болов уу. Миний хувьд ийм зүйлтэй учирч байгаагүй болохоор шууд хариулах боломж алга. Мөрдөгчөөр ажилласан гурван жилийн хугацаанд бүлэг зохион байгуулалтад орсон олон хэргийг мөрдөж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр болгонд хуулиа барьж, үүргээ гүйцэтгэсэн.

-Хар тамхитай тэмцэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд гэмт хэрэг давтан үйлдэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаалт, эсвэл прокурорын шатанд шалгагдаж байх үед дахин гэмт хэрэг үйлдсэнээр хэрэг мөрдөн байцаалтын шатанд шилжих тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэгт холбогдсон иргэдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тоо хэмжээг шүүхээс нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. Шүүхээс оргон зайлсан тохиолдол цөөнгүй гардаг. Энэ мэтчилэн олон хүндрэл бий. Дээр нь таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх цагдаагийн алба хаагчдад байхгүй. Саналаа прокурорт гаргаж, танилцуулна. Прокурор шүүхэд уламжилдаг. Ингэхээр шүүгчид ихэвчлэн цагдан хорихоос татгалздаг. Татгалзсан тохиолдлын олонх нь давтан гэмт хэрэг үйлдсэн. Бүр байцаалт авааар дуудахаар ирдэггүй иргэд ч бий.

-Үүнээс гадна бага насны хүүхэдтэй ээжүүд давтан гэмт хэрэг үйлдэх болсон нь хуульд заасан үндэслэлээр цагдан хориогүйгээс болж байна гэж үзэх хүмүүс байдаг юм билээ.

-Үнэн. Яг үнэндээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон ээжүүдийн олонх нь хүүхдээ өөрсдөө өсгөдөггүй. Бараг хайхардаг ч үгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл шүүхээс хүүхдээ асран хамгаалдаг гэдэг үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ авахаас татгалздаг. Шүүхийн шийдвэр гарч суллагдангуутаа хүүхдээ хаа таарсан газраа хаяад өнөөхөө хэрэглэж, зугаацаж эхэлдэг.

-Зарим прокурор, шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцдаггүйгээс болж ийм шийдвэр гардаг юм болов уу?

-Магадгүй. Уг нь шүүхэд шаардлагатай бүх материалыг бүрдүүлж өгдөг. Тэгсэн хэрнээ л шийдвэр эсрэг талд гардаг. Нэг хэрэг бий. Ээж нь хүүхдээ хайхардаггүй. Тэгсэн хэрнээ гэмт хэрэгт холбогдонгуутаа “сайн” ээж болчихдог. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглонгуут хүүхдээ орхиж явдаг. Ингэхээр эцсийн дүндээ хүүхдийн эрх зөрчигдөж байна. Үүнийг шүүгчид тунгааж бодолцох хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд энэ гөрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд олноор холбогдох болсон учир Хар тамхитай тэмцэх газарт эмэгтэй ажилчдын орон тоо нэмэх бодлого баримталж байгаа юм билээ. Таны мөрдсөн гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд давтан хэрэг үйлдэх тохиолдол хэр олон байдаг вэ. Эсвэл эсрэгээрээ гэмээ ухаарч, нийгэмших нь олон уу?

-Үнэндээ “Би гэмт хэрэг үйлдчихлээ” гэж гэмшиж, алдаагаа зассан хүн цөөхөн. Амар хялбар аргаар мөнгө олоод сурчихаар түүнээсээ салж чаддаггүй юм шиг байна лээ. Гурван жилийн өмнө шалгагдсан хүн суллагдсныхаа дараа дахиад хэрэгт холбогдож байна. Хэрэгт холбогдсон иргэд байцаалтын үеэр уйлж, дуулах нь холгүй юм болдог. “Мөрдөгчөө, би ахиж ийм зүйл хийхгүй. Яг одооноос амьдралаа өөрчилнө” гээд уяртал ярина. Үнэнээ хэлэх нэгэн байхад инээж байгаад худлаа ярьдаг хүн ч бий. Бүр жирэмсэн хэрнээ хар тамхи хэрэглэж байна. Иргэдийн олонх нь хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг хорьсонгүй гэж бухимддаг. Хорих асуудал ганц хүчин зүйлээс шалтгаалахгүй. Жишээлбэл, шүүхийн хугацаа дууссан, эрүүл мэндийн шалтгаанаар, цагдан хорих хугацаа дууссан, эсвэл мөрдөгч, прокурорын санал зэртойг үндэслэж цагдан хорионоос тухайн иргэнийг суллагддаг. Гэтэл хэрэг нь шүүхэд шатанд үргэлжилж байтал давтан гэмт хэрэг үйлддэг. Ийм шалтгаанаар шийдэгдээгүй олон хэрэг манайд бий.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7-оор зүйлчилж, 1-8 хүртэл жилийн хорих ял оноодог. Ямар ч хүнд үр хүүхдээ үүний нөлөөнд орчих вий гэдэг айдас бий. Энэ утгаараа цагдаа, прокурор, эмч, багш, сэтгүүлчид гээд бүх салбарынхан урьдчилан сэргийлэх ажлыг чадах ядахаараа хийж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт үйлдсэн гэмт этгээдүүдэд ийм хэмжээний ял оноох нь шударга гэж үү?

-Хуулийн хугацаа бага гэдэгтэй санал нийлнэ. Ялангуяа бүлэг зохион байгуулалтад орсон, бусдыг уруу татаж мөнге олох арга хэрэгсэл бсшгож, эрүүл мэндээр нь тоголдог этгээдүүдийн хувьд шүү дээ. Түүнчлэн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдсан хүн бүр ноцтой гэмт хэрэгтэн биш. Хүн бүрийн цаана өөр өөрийн гэсэн шалтаг шалтгаан бий. Ингэж хэлснээрээ би гэмт этгээдүүдийг өмөөрөөгүй шүү.

Хар тамхийг хэдэн удаа хэрэглэсэн тохиолдолд ял оноох вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгөөгүй. 

Хамгийн наад зах нь ямар төрлийн хар тамхийг хэдэн удаа хэрэглэсэн тохиолдолд ял оноох вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгөөгүй. Өөрөер хэлбэл, зевхөн НҮБ-ийн конвенциор хар тамхи, мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисийн терөлд баггаасан бодисыг хэрэглэсэн л бол шийтгэл ногдуулдаг. Гэтэл ганцхан удаа сонирхоод хэрэглэж үзсэн хүнд ял оноох уу, үгүй юу гэдгээс эхлээд эргалзээтэй зүйл олон бий.

-“Ялын дүгнэлт үйлдэх тэр агшинд ямар мэдрэмж төрдөг вэ” гэж цөөнгүй эмэгтэй прокуророос асуухад “Бид дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж ялын дүгнэлт үйлддэг болоод ч тэр үү, сэтгэл сэмрэх үе олон гардаг. Тиймдээ ч зарим хавтаст хэргийг сайн нягтал, шалга гэж мөрдөн байцаах шатанд буцаадаг” гэсэн. Энэ хүн хэрэг хийгээгүй бол өнөөдөр ямар замаар амьдрах байсан бол гэж бодогдох үе гарч байв уу?

-Байлгүй яах вэ. Маш үзэсгэлэнтэй, гоё охин. Тэгсэн хэрнээ давтан үйлдэлтэй. “Хэрвээ хэрэг үйлдээгүй бол ирээдүйд сайхан амьдрах байсан даа” гэж бодож харамсч байсан үе бий. Хар тамхитай тэмцэх газарт шилжиж ирснийхээ дараа нэг хавтаст хэрэгтэй танилцаад шөнөжин уйлж байлаа. Ар гэрээ тэжээхийн тулд бага байхаасаа ажил хийсэн. Орлого нь хүрэлцэхгүй учир сүүлдээ биеэ үнэлсээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байсан.

-Тэр эмэгтэйд холбогдох хэрэг шийдэгддсэн үү?

-Шүүхээс ял авсан.

Магадгүй “Үнэндээ “Ба гэмт хэрэг үйлдчихлээ" гэж гэмшиж, алдаагаа зассан хүн цөөхөн. Амар хялбар аргаар мөнгө олоод сурчихаар түүнээсээ салж чаддаггүй юм шиг байна. Гурван жилийн өмнө шалгагдсан хүн суллагдсаныхаа дараа дахиад хэрэгт холбогдож байна. Хэрэгт холбогдсон иргэд байцаалтын үеэр уйлж, дуулах нь холгүй юм болдог. “Мөрдөгчөө, би ахиж ийм зүйл хийхгүй. Яг одооноос амьдралаа өөрчилнө ” гээд уяртал ярина. Үнэнээ хэлэх нэгэн байхад инээж байгаад худлаа ярьдаг хүн ч бий. Бүр жирэмсэн хэр нь хар тамхи хэрэглэж байна. 

Тэр эмэгтэйн ээж, аав нь архины хамааралгүй байсан бол ийм замаар явахгүй ч байсан мэднэ.

-Манай улс мансууруулах төрлийн бодис хэрэглэгчийг бараг мал тоолж байгаа юм шиг тоолдог боллоо. Уг нь энэ төрпийн бодист донтсон иргэдээ эмчилдэг болчихвол хүрээ нь хумигдах боломжтой ч юм шиг. Өөрөөр хэлбэл, шүүхээс ял авсан иргэдийн олонх нь суллагдсаныхаа дараа давтан гэмт хэрэг үйлддэг. Ял эдэлж байх хугацаанд нь зан үйлийг нь засч, мансуурлын эсрэг эмчилгээ хийдэг бол урьдчилан сэргийлэх боломжтой юм мэт. Гэтэл манай улсад энэ талын бодлого дутуугаас хэрэглэгчдийн тоог нэмэх бас нэг шалтгаан болоод байна уу гэж хардаг юм. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Бараг өдөр бүр бодогддог зүйлийн нэг. Учир нь, нэг талаасаа эдгээр иргэдийн олонх нь хохирогч болсон байдаг. Ямар байдлаар хэрэглэгч болсон хамаагүй. Гэсэн нь тэдний олонхид нь хар тамхинаас гарах хүсэлтэй байдаг. Гэтэл өөрсдөө чаддаггүй. Таван хувийн эдгэрэлтэй гэхээр хэр баргийн хүний тэсвэр тэвчээр хүрэхгүй шүү дээ. Нийгмээсээ туслалцаа хүсэхээр ямар ч туслалцаа байхгүй.

-Ийм тохиолдолтой таарч байв уу?

-Таарсан. Давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн олонх нь “Би больмоор байна. Гэхдээ тэсэхгүй нь. Яах учраа олохгүй байна” гэдэг. Хэрвээ таны хэлснээр эмчилдэг эмнэлэг нь байдаг бол гэмт хэргийн тоо цөөрөхийг үгүйсгэхгүй.

-Өсвөр үеийн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн байна лээ. Албаны хүний хэлснээр “Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмыг хяналтын камераар бүрэн тоноглох шаардлагатай. Тэгэхгүй бол архи, тамхи гэж байтал өсвөр үеийнхэн цагаан тахалд нэрвэгдэж дуусна. Дээр нь багш нарыг бэлтгэхгүй бол цагдаа, нийгмийн ажилтан, эмч нар дангаараа сургалт хийж хүчрэхгүй” гэж байсан.

-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Учир нь бидний ажлын ачаалал ямар билээ. Жаахан завсар гарахаар нь сургуулиудад урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулдаг. Ийм боломж үргэлж гарах уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл гэмт этгээд хаана, хэзээ сиймхий гарахыг хүлээж байдаг учир боломж олгож болохгүй. Тиймдээ ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын үүрэг биш. Харин ч бүх нийтийн үүрэг гэдгийг ойлгож, ухамсарлах ёстой. Сурагчидтай хамгийн ойр ажилладаг хүн нь багш нар. Дараа нь эцэг, эхчүүд шүү дээ. Тиймээс дотроос нь гадагш нь чиглэсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Дотроос гэдэг нь багш нар энэ талын зөв мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Дээр нь төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхан гээд бүхий л салбарынхан хамтарч ажиллах хэрэгтэй.

-Хүүхэд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоныг дуулаад ар гэрийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Маш их цочролд ордог. Ухаан алдаж унасан, бүр цус харвасан ээж ч бий. Хүүхдэдээ итгэсэн итгэл хугарах ямар аймшигтай билээ. “Миний хүүхэд хэзээ ч ийм зүйл хэрэглэхгүй. Үүнээс хол байна” гэж бодож явтал аль хэдийн донтогч, бүр наймаалагч болчихсон байдаг. Миний таньдаг хүний хүүхэд нь хүртэл холбогдсон. “Хаана, юу хийж явсныг мэдээгүй юм уу” гэж асуухад ажил эсвэл сургууль дээрээ байгаа гэж бодсон гэдэг. Хаана, юу хийж явааг нь мэдэхгүй хэр нь хүүхдэдээ итгэсэн эцэг, эхийн алдаа. Эцэстээ хүүхэд нь буруу зүйл хийсэн ч өмгөөлж, хамгаалдаг. Тиймээс л эцэг, эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Ядаж хүүхдээ хаана, юу, хийж яваад нь хяналт тавьдаг болох хэрэгтэй.

-Ар гэрийнхэн нь мөрдөгчөөр ажиллахыг тань хэр дэмждэг бэ. Яагаад ингэж асуусан бэ гэхээр хэн нэгэн дарамтлах вий гэсэн айдас тэдэнд байдаг болов уу гэж бодсон юм л даа?

-Энэ асуултыг асуугаасай гэж их бодлоо. Би ажлаа сэтгэл тайван хийж байгаагийн гол шалтгаан нь миний ар гэр. Гэр бүлийнхэн маань “Ажлаа соль. Байнга стресстэй явах юм. Оройтож байна” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Харин ч “Хоол, цайгаа уусан уу. Ядарч байна уу” гэж асууж, халамжилдаг. Гэр бүлийнхэн маань миний ард бат зогсдог учраас ажлаа үр дүнтэй хийж чаддаг. Энэ утгаараа 2017 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаны ажил, мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагчаар шалгарсан. Ер нь Эрүүгийн цагдаагийн албанд эмэгтэй алба хаагч ийм шагнал авсан тохиолдол цөөн юм билээ. Учир нь Эрүүгийн цагдаагийн алба нууцын зэрэглэлтэй, дээр нь эмэгтэй алба хаагчид цөөн байдагтай холбоотой. Харин би энэ шагналыг авсандаа гэр бүлийнхэндээ маш их баярласан.

Зураг