Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн 86% нь 1-9 хүртэлх ажилтантай

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 163,000 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгааг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн байдлын судалгаанд мэдээлжээ. 

Бүртгэлтэй байгаа дээрх 163,000 аж ахуйн нэгжийн 83,100 буюу 50.9 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 80,000 нь үйл ажиллагаа явуулаагүй байгаа аж.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын:

  • 64.9 хувь нь Улаанбаатар,
  • 11.2 хувь нь Төвийн бүс,
  • 11 хувь нь Хангайн бүс,
  • 8.8 хувь нь Баруун бүс,
  • 4.1 хувь нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын

  • 85.8 хувь нь 1-9 ажиллагчидтай
  • 6.3 хувь нь 10-19 ажиллагчидтай
  • 4.9 хувь нь 20-49 ажиллагчидтай
  • 3.0 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Харин үйл ажиллагаа явуулаагүй 80,000 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагийн дийлэнх нь улсын бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс харахад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулаагүй ААН, байгууллагуудын тоо ерөнхийдөө нэмэгдсэн байгааг доорх зургаас харж болох нь.

ААН, байгууллагуудын 2015 оны эхний хагас жилийг 2018 оны эхний хагас жил хүртэлх тоон үзүүлэлт.

 
Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, үйл ажиллагаа эрхлэлтийн байдлаар, жил бүрийн II дугаар улирлаар

Үйл ажиллагаа явуулаагүй 80,000 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 

  • 42,600 буюу 53.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй
  • 33,200 буюу 41.5 хувь нь түр зогссон
  • 1,600 буюу 2.0 хувь нь бүрэн зогссон
  • 2,600 буюу 3.2 хувь нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.