Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани бүх захирлуудынхаа хөргийг эможи болгожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани өөрийн вэб сайт дээрх захирлуудын фото зургийг эможи хэлбэртэй болгон сольжээ.

Тэдгээрийн дотор гүйцэтгэх захирал Тим Күк, дизайн эрхэлсэн дэд захирал Жонатан Айв нар байгаа юм.

Өчигдөр буюу долдугаар сарын 17 нь дэлхийн эможийн өдөр байсан юм. Emojipedia-гийн үүсгэн байгуулагч, Юникодын зөвлөлийн Эможи дэд хорооны дэд тэргүүн Жереми Бургийн санаачлагаар 2014 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Мөн Apple компани ирэх есдүгээр сард зах зээлд хүрэх iOS 12 системдээ шинээр 70 ширхэг эможи нэвтрүүлж байгааг өнгөрсөн Даваа гарагт зарласан юм.

Эдгээр үйл явдлуудыг тохиолдуулан Apple-ийн захирлууд хөргөө эможи хэлбэрт оруулсан бололтой.

 

Эх сурвалж: The Verge