Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Катар улсад хавсран суух Элчин сайд З.Чинтүшиг Итгэмжлэх жуух бичгээ гардуулав

ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Катар Улсын Дэд Эмир Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан талаар Гадаад Харилцааны Яам мэдээлжээ.

Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Катар Улсын Дэд Эрхэм дээд Эмир Шейх Абдулла бин Хамад Аль-Тани Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Энэ онд Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн мэдээллийг үзвэл: 

  • Экспорт: 2016 оны эхний 9 сард 75.3 мянган ам.доллар
  • Импорт: 2016 оны эхний 9 сард 25.1 мянган ам.доллар байна. 

Зээл, тусламжийн тухай мэдээлэлд:

Улаанбаатар хотноо 2004 онд болсон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын  олон улсын 5 дугаар бага хурлыг зохион байгуулахад Катарын талаас манайд 50000 ам.доллар хандивласан.

2006 оны 12 дугаар сард Доха-д болсон Азийн тоглолтод манай улсаас спортын 26 төрлөөр 345 тамирчин, дасгалжуулагч, албаны хүн оролцсон бөгөөд катарын тал манай улсын баг, тамирчдын байр, хот доторх унааны зардлыг бүрэн хариуцаж, олон улсын нислэгт хөнгөлөлт үзүүлсэн.

Катар Улсын Засгийн газраас 2006 онд Монгол Улсын “Мянганы зам” төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байжээ. 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам