Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗЦА-ны фэйсбүүк хуудсаас авав.

Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 99-100 дахь км болох УРЬХАН зоогийн газрын орчим их хэмжээний бороо орж үер буун авто замаар зорчих боломжгүй байгаа тул жолооч зорчигч та бүхэн авто замын тус хэсгээр замын хөдөлгөөнд оролцохгүй Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

 
Гэрэл зургийг ЗЦА-ны фэйсбүүк хуудсаас авав.
 
Гэрэл зургийг ЗЦА-ны фэйсбүүк хуудсаас авав.