Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд дарга Д.Энхсайхан АНУ-ын Эрчим хүчний яамны Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа.

 

Сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг 2018 оны долоодугаар сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжиж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой байгааг дурьдаад манай орны байнгын болон түр ажиллагаатай хилийн бүх боомтууд дээр цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, байцаагч, мэргэжилтэнүүдийг сургах, мэргэшүүлэх саналыг хүлээн авсанд талархаж байгаагаа  илэрхийлье” гэлээ.

Төслийн хүрээнд өнгөрсөн сард АНУ-ын Эрчим хүчний яамнаас МХЕГ-тай Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр суурилуулагдах 5 тэрбум 276 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, ашиглалтад орно.