“Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын үйлдвэрлэлийг оновчтой болгох төсөл”-ийн хүрээнд Япон улсаас 4.2 тэрбум иенийн зээл олгохоор болж, өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын нот бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар нот бичгийг үзэглэв.
4.2 тэрбум иенийн зээлийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай бөгөөд жилийн хүү нь 0.3 хувь.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр IV цахилгаан станцын дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, тулгамдаж буй эрчим хүчний дутагдлыг багасгах, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангахад чухал хувь нэмэр оруулах юм байна.
Төслийн хүрээнд турбины удирдлагын системийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд шаардагдах нүүрс, дизель түлшний хэмжээг тодорхой түвшинд хэмнэх нөхцөл бүрдэх аж.
Дулааны IV цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууламж болох юм.
4.2 тэрбум иенийн зээлийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай бөгөөд жилийн хүү нь 0.3 хувь. Үүнээс эхний 10 жилд эргэн төлөлтөөс чөлөөлөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!