Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд DeepFakes аюул учруулна гэж мэргэжилтнүүд анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийг ашиглан хуурамч видео дүрс бүтээж тараах арга нь дараа дараагийн сонгуулийн үйл явцад аюул учруулна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.

Тодруулбал Center for a New American Security байгууллагын сүүлд гаргасан судалгааны тайланд өгүүлснээр DeepFakes гэгддэг “neural network” технологийг ашиглан бодит хүмүүсийн хуурамч видео дүрсийг бүтээх арга ардчилсан сонгуулийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байна.

Өнгөрсөн оноос DeepFakes-ийг ашиглан алдартай одуудын нүүрийг порно кинонд оруулсан видео бичлэгүүд тарж эхэлсэн юм.

Үнэндээ видео эвлүүлэг хийх ийм арга нь олон жилийн өмнөөс бий болсон. Ингэхийн тулд олон мэргэжилтнүүд хэдэн сарын турш ажилладаг байжээ. Гэхдээ DeepFakes ашигласнаар үүнийг хийхэд маш амархан болсонд учир нь байгаа юм. Тухайлбал Google компанийн нээлттэй эхийн TensorFlow хиймэл оюуны платформыг ашиглан хэдхэн минутад хуурамч видеог бүтээж болно.

Жишээ болгож, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг хэл амаар доромжилж байгаа дүрсийг дор үзүүлэв. Тэр хэзээ ч ийм зүйл яриагүй боловч хиймэл оюунаар хэлсэн болгож чадсан нь энэ юм.

Энэ арга нь төгс биш, хуурамч болохыг мэргэжилтнүүд ялгаж чадна. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд энэ нь хангалттай төөрөгдүүлэх материал болох юм.

АНУ-ын засгийн газар хуурамч видеог илрүүлэх систем хөгжүүлж байгаа боловч нийт хүн амыг төөрөгдлөөс бүрэн сэргийлж чадахааргүй харагдаж байна.

 

Эх сурвалж: TheNextWeb