Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2018 оны долоодугаар сарын 14-ний өдөр Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, 14-15-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймаг, 15-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөлөө.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 39 удаа гарч, 48 хүн амь насаа алдсан. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байв.
Иймд,