2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
14:00
S16
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

Тэрбээр "Монгол уламжлал, ёс заншил, урлаг соёл дэлгэрч, хүүхдийн гийнгоо хадан, мэргэн харваачид уухайлж, хүчит бөхчүүд шавж, дэвсэн сайхан өдрүүд наадмын түрүү магнайг бүх төрлөөр тодруулснаар өндөрлөлөө. Монгол наадмыг жил тойрон тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа шавхан бэлдэж оролцсон бүх наадамчиддаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр Монгол наадам оршиж, дэвжин дэлгэрч байдаг.

Наадмыг үзэж сонирхсон, дамжуулж мэдээлсэн, дэмжиж уухайлсан бүх хүнд амжилт ерөөе. Энэ цаг үед эх орондоо байхгүй алсаас интернет, телевизээр  үзэж сонирхон, наашаа чих тавин хамтдаа наадаж, дэмждэг бөхөө даган өндөлзөж, хурдан хүлгүүдээ харан огшиж суусан гадаадад буй монголчууд, тархан суурьшсан Монгол үндэстнүүддээ бас баярлалаа. Монгол наадам бол бүх Монгол үндэстнийг соронз мэт татан,  анхаарлыг нь энэ хэдэн өдөр Монгол Улстай, нийслэл Улаанбаатартай уяж чаддаг цөөхөн зүйлсийн нэг. Энэ бол монгол бидний нэгдэн нягтрах, дээдлэн сүслэх үнэт зүйлсийн нэг.

Бидний уламжлал соёлыг хүндэтгэн, Монгол оронд цаг заваа зориулан ирж наадмыг үзэж сонирхсон гадаадын зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

МОНГОЛ НААДАМ өндөрлөж байна. Ирэх жилийн наадмаар дахин баяртайгаар уулзаж, наадацгаая.

Ивээлт наран мэт сайн үйлс дэлгэрсээр хамаг ертөнц гийх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан тугийг Төрийн ордонд ёслол хүндэтгэл үзүүлж заллаа.

 
 

 

Эх сурвалж: President.mn

x