2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
14:00
S16
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Батсуурь ес даван түрүүлж, УЛСЫН АВАРГА цолонд хүрлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:56 2018/07/12

Улсын арслан Н.Батсуурь Улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван үндэсний их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн УЛСЫН АВАРГА  цолны болзол хангалаа. 

Аваргууд Есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг татуулаад, шинэхэн аварга цолныхоо тэмдэг үнэмлэхийг гардаж авахаар асрын зүг алхаж байна. 

20:09 2018/07/12

Улсын аварга Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбатаар, улсын арслан Н.Батсуурь улсын заан Н.Жаргалбаяраар найм давж үзүүр түрүү булаалдахаар үлдлээ. 

Ингэснээр энэ жилийн наадмаар улсын гарьд, арслан цолтон төрөхгүй нь. Харин улсын аварга эсвэл даян аварга төрөх боломжтой.

18:34 2018/07/12

Шинэ төрсөн гурван харцага долоогийн даваанд өвдөг шороодлоо.

Ингээд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар шөвгөрлөө. 

Аваргууд ам авахаар асар руу явж байна. 

17:10 2018/07/12

 
www.mpa.mn

Энэ жилийн наадмаар шинээр есөн бөх улсын начин цолны болзол хангаснаас, гурав нь зургаа давж улсын харцага цолонд хүрлээ.

Харцага цолтнуудыг танилцуулбал,

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабширээр зургаа давж,
     
  2. Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж,
     
  3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо шинээр улсын начин цолны болзол хангаад буй Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Д.Цэрэнтогтохоор зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.

16:29 2018/07/12

 
www.mpa.mn

Үндэсний их баяр наадмынТавын даваанд улсын цолгүй 10 бөх барилдсанаас ес нь улсын цолонд хүрлээ.

Шинэ начнуудыг танилцуулбал,

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар давж,
     
  2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Шоовдорын Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж,
     
  3. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж, 
     
  4. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдоор давж,
     
  5. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж,
     
  6. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж,
     
  7. Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, ДЦС-IV-ын бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Батмөнхөөр тав давж,
     
  8. Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяраар давж,
     
  9. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ Зургаагийн даваа эхэлэхэд бэлэн болоод байна. 

x