Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст Ойл" компанийн 48 шатахуун түгээх станцыг битүүмжилжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын Мөрдөн байцаах газраас хийсэн мэдээллийн нэг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй холбоотой хэрэг байлаа.

Ш.Батхүү нь Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр болоод төрийн өмчийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Үүнийг нь Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээч нар ч шинжилж тогтоосон байна.

Түүнчлэн тэрбээр зээлийн барьцаа, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж 109 сая ам.долларын зээл авч, 70 хувийг нь Олон Овоотын үйл ажиллагаанд зарцуулсан байсан байна.

Тиймээс Улсын Мөрдөн байцаах газраас энэ хэрэгт холбогдох хохиролын нөхөн төлбөрийг барагдуулах үүднээс "Жаст Ойл" компанийн 48 шатахуун түгээх станц, "Мах маркет" компанийн үйлдвэр зэргийг битүүмжилсэн тухай цагдаагийн дэд хурандаа Б.Отгонжаргал мэдээллээ.