Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадам эхэллээ.

Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ. 

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулж байна. Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал юм гэдгийг шингээж өгчээ.

Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм.