Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залах ёслолын ажиллагаа өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.
Энэ үеэр Сүхбаатарын талбайн зүүн талаас Гадаад хэргийн яамны уулзвар-Шангри Ла төвийн уулзвар-Гэндэнгийн гудамж буюу Хүүхдийн ордон-Энхтайвны гүүр-Сөүл ресторан-Гандийн гудамж, Нарны замыг холбосон шинэ төмөр замын гарам-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлана.
Жолооч та бүхэн зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцож, сайхан наадаарай.
Эх сурвалж: ЗЦА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!