Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр наадмын өдрийн хөтөлбөр

ikon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 

7 дугаар сарын 11. Лхагва

8.00-11.40 Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

08.00  Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. 

11.20 Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

14.00 Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт /тусгай хөтөлбөрөөр/                     

14.00-17.00   Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-17.30  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.10-20.00  Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-21.30  Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

23.00 Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/