АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын 435, сенатын 100 гишүүний дундаж орлого нь Америкийн энгийн өрхийнхөөс зургаа дахин их буюу ойролцоогоор 440 000 доллар байдаг.
Тэдний дунд хэт чинээлэг нэгэн байхад нэг их цочирдмоор өндөр орлогогүй нэгэн ч бас байна. Хамгийн баян 50 гишүүний банкин дахь хадгаламжийн нийт мөнгөн дүн 1.6 тэрбум доллар болдог гэнэ. Гэхдээ Ази Номхон далайн бүстэй харьцуулахад энэ үзүүлэлт нэг их шалихгүй.
Хятадын Ардын их хурлын хамгийн баян 50 төлөөлөгчийн хөрөнгийн хэмжээ Коммунист Намын шийдвэрээр 94.7 тэрбумын хөрөнгө хянадаг гэж Hurun Rich List.- тодорхойлжээ.
Тэгэхээр Америкт та сонгуульд сонгогдохын тулд баян байх ёстой, Хятадад Коммунист намд бялдуучилж чадсан хүн баян болох боломжтой, харин Монголын тухайд бол бидний төсөөлж ч байгаагүй дүр төрх ажиглагдана.
Монголын УИХ-ын гишүүд болон засгийн газрын өндөр албан тушаалтнууд 2007 оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өгөх болсон.
“The Mongolist” цахим хуудсын блогт тэмдэглэснээр Монголын тэргүүлэгч улстөрчдийн хөрөнгийн өсөлт улс орных нь эдийн засгийн өсөлтийнх хэмнэлээс ч хурдтай байгаа гэнэ.
2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсанаар одоогийн УИХ-ын гишүүд Парламентын одоогийн гишүүд нийт 1137 тэрбум төгрөг буюу 785 сая ам.доллар орчмын хөрөнгөтэй аж.
Парламентын гишүүдийн хөрөнгө, жилээр
| Жил | Төгрөгөөр | Ам.доллараар |
|---|---|---|
| 2008 | 171 тэрбум | 118 сая |
| 2009 | 179 тэрбум | 123 сая |
| 2010 | 163 тэрбум | 112 сая |
| 2011 | 189 тэрбум | 130 сая |
| 2012 | 1,138 тэрбум | 785 сая |
Үүнд УИХ-ын 74 гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ танилцуулснаас хөрөнгөөрөө толгой цохих дөрвөн эрхмийн өмч л гэхэд дээр дурдагдсан хөрөнгийн 64 хувь болж байгаа гэнэ. Энэ тоо нь ялангуяа тус улсын эдийн засагтай харьцуулвал ихээхэн анхаарал татахуйц байгаа юм.
15.7 их наяд ам.доллараар хэмжигдэхүйц АНУ-ын эдийн засагтай харьцуулахад Конгрессийн гишүүдийн нийт хөрөнгө шалихгүй мэт санагдана. Хятадын улстөрчдийн хувьд нөхцөл байдал маш сайн.
Гэхдээ дэлхийд эдийн засгийнхаа цар хүрээгээр хоёрдугаарт эрэмбэлэгддэг тус улсын нийт хөрөнгийн 1.1 хувийг л тэд захиран зарцуулах эрхтэй байна.
Харин гурван сая ч хүрэхгүй хүн амтай Монгол Улсын удирдагчдын хөрөнгө нь ДНБ-ийх нь 7.6 хувьтай тэнцэж буй аж. Өөрөөр хэлбэл Америкийн улс төрчид баялгийн ийм хувьтай тэнцэх хөрөнгө эзэмшиж байсан бол тэд тус бүрдээ дор хаяж 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх байлаа.
Эх сурвалж: www.mining.com, http://www.themongolist.com/blog/parliament/79-the-wealth-of-parliament-redux.html
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!