Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгаалах төсвийн зарцуулалтаар НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙХИЙГ З.НАРАНТУЯА гишүүн дэмжихээр болов

Ч.Болортуяа
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өдөр бүр дараалан гарч буй хүүхдийн осол, гэмтэлтэй холбогдуулан цаашдаа болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үйлсийг бүх нийтийн анхааралд оруулж, зохих албан тушаалтанд хариуцлага тооцуулах үүднээс iKon.mn сайтаас УИХ дээр НИЙТИЙН СОНСГОЛ хийх санал гаргаад байна. 

Монгол Улс 2018 онд хүүхэд хамгаалал, хөгжилд 6.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан юм. 

Энэ нь 2017 оноос 5.3 дахин нэмэгдүүлсэн дүн. Учир нь хүүхдийн осол эндэгдэл, гэмт хэргийн хохирогч болох тоо буурахгүй байгаа нь энэхүү төсвийг нэмэх шалтгаан болсон талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар мэдээлэгдэж байсан билээ. 

Тэгвэл 2018 онд хүүхэд хамгааллын төсвийг 5.3 дахин нэмэгдүүлсэн ч он гарсаар эхний зургаан сарын байдлаар гадны нөлөөт шалтгаанаар 110 хүүхэд хорвоог цаг бусаар орхиод байна. 

2017 оны жилийн турш 0-14 насны хүүхдийн гадны нөлөөт шалтгаанаар амиа алдсан тоо 261 байна. 

Өөрөөр хэлбэл төсвөө тав дахин нэмэгдүүлсэн ч хүүхдийн амиа алдах шалтгаан төдий хэмжээгээр буурахгүй байгаад шат шатны хариуцсан байгууллага чухам ямар ажил хийж, 6.4 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулж байгаа талаар, дараалан гарсан осол эндэгдлийн араас хэн хариуцлага хүлээсэн, дахин ийм асуудал гарахгүй байх дээр иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага шат шатандаа хэрхэн анхаарч, юу хийж байгаа талаарх НИЙТИЙН СОНСГОЛ хийх санаачлагыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжээд байна. 

Тэрбээр НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг  "Дэмжиж байна. Мэдээллийг нээлттэй сонсох саналыг Байнгын хороонд хүргүүлье" гэж мэдэгдээд байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.