Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хуулийг баталсан.

Үүний дараа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай байгаа тул ажлын хэсэг саналаа нэгтгэж дуустал завсарлагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төсөл болон улсын чанартай авто замын талаар гишүүдэд мэдээлэл өгнө.