Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Обамагийн хоёр бие хамгаалагчийг ажлаас нь халжээ

Б.Заяа, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 15
Өдрийн шуудан
Зураг зураг
Игнасио Самораг ажлаас нь халжээ

АНУ-ын Нууц албаны удирдлага Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалалтын хоёр ажилтныг ажлаас нь халжээ.

“The Washington Post” сонины өчигдрийн дугаарт бичсэнийг үзвэл, тэдний нэг болох Игнасио Самора өнгөрсөн тавдугаар сард Вашингтоны “Hay-Adams” зочид буудалд нэг эмэгтэйтэй хоносон бөгөөд өглөө нь гарахдаа албаны гар бууныхаа сумыг уг өрөөнд мартсан гэнэ.

Улмаар сумаа авахаар эргэж ирэхэд, бүсгүй оруулаагүй тул хаалгыг нь эвдэхийг оролдсон байна. Эл үйлдлийнх нь талаар зочид буудлын ажилтнууд байгууллагад нь гомдол гаргаснаар Нууц албаны дотоод хяналтын алба шалгалт явуулсан хэмээн “The Washington Post” сонинд мэдээлжээ.

Тэрбээр мөн удирдлагадаа байдаг нэг эмэгтэйд сексийн агуулгатай захидал илгээснийг шалгалтаар тогтоосон бол ажлаасаа халагдсан нөгөө нэг ажилтан болох Тимоти Барраклоу мөн ийм хэрэгт холбогдсон байна.

Т.Барраклоу нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд дөрвөн жил ажиллажээ. Хэдэн арван бие хамгаалагчийг удирддаг И.Самора нь өмнө нь Ерөнхийлөгч Жорж Бушийн хамгаалалтад ажиллаж байсан гэнэ.

Нууц албаны хамгийн туршлагатай ажилтнуудын нэг И.Самораг Ж.Буш өөрийн дуртгал номдоо туйлын найдвартай хүн хэмээн тэмдэглэж байжээ.

Зураг